vtem skitter

ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН НИЙТ СУРАЛЦАГЧДАД ТАРХАЛТЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

vtem skitter

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

vtem skitter

СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

vtem skitter

ХАЯГДАЛ ТҮЛХҮҮР ЦУГЛУУЛАХ АЯНД УРИАЛЖ БАЙНА

vtem skitter

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Тус сургууль нь Дорноговь аймагт барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10-р сарын 30-ны өдрийн 100 тоот тогтоолоор Улаанбаатар хотын  Барилгын Техник Мэргэжлийн I  сургуулийн салбар болон байгуулагдсан бөгөөд  салбар сургуулийн анхны эрхлэгчээр Ж.Самданшарав, Багшаар З.Нацаг, Цогтбадрах нар ажиллаж байсан түүхтэй юм. Төлөвлөгөөт Эдийн Засгийн Улсын Хорооны 1989 оны 9 сарын 20-ны тогтоол, Ардын Боловсролын Яамны сайдын 1989 оны 07 сарын 15-ны 189 тоот тушаалаар тус салбар сургууль нь Барилга, ХАА-н биеэ даасан ТМС болон зохион байгуулагдаж захирлаар П.Батцэрэн томилогдсон бөгөөд улмаар тус сургууль нь 1992 онд БСШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв / /болсон ба 2012 оноос хойш Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 800 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн ба 1992 оноос МСҮТ болсоноор 14 төрлийн мэргэжлээр 2900 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хоол үйлдвэрлэл нарийн боов, Оёмол бүтээгдэхүүний ёдолчин, Барилгын өрөг угсрагч, Гар урлал, Авто засвар ашиглалт, Барилгын цахилгаанчин, Барилгын засал чимэглэлч, Хүнд машины операторчин, зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуулийн захирлаар 1997-2012 онд Л.Дэлгэрбат, 2012-2016 онд  Б.Угтахбаяр нар ажиллаж байсан ба  2015 оноос Б.Адилбиш ажиллаж байна.

Мэдээлэл
Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. » Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа

МСҮТ-ийн 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ

АМЖИЛТТАЙ БОЛЛОО

МСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай боллоо.Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Бөххүү, Боловсрол соёлын газрын арга зүйч Н.Ганхуяг, түншлэгчдийг төлөөлж Чандмань-Илч ОНӨХХК-ны захирал Б.Лхагва , АЗЗА ТӨХК-ны захирал Баттогтох болон тус сургуулийн ахмад багш, ажилчид уригдаж оролцов.

Багш Ё.Даваахүү, тус сургуулийн галын цахиж, өрхийг таталцсан ахмад багш Б.Зоригт нар Монголын ахмад багш нарын холбооны дэд шагнал “Багшийн гавъяа “одонгоор, багш А.Батнавч, Б.Цэрэндолгор нар “Багшийн алдар “цол тэмдгээр шагнагдлаа.

Сургуулийн захирал Б.Адилбиш хэлсэн үгэндээ “ Ирэх онд тус сургуулийн түүхт 30 жилийн ой тохионо.Тиймээс энэ хичээлийн жил бидний хувьд бүтээн байгуулалт өрнөсөн, өмнөх амжилтуудаа ахиулахын төлөө хичээх, шинэ, шинэлэг санаа,  хөдөлмөрийн бүтээмж шаардсан жил байх болноо. Өөрөөр хэлбэл БҮТЭН СЭТГЭЛ-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ-ний жил байх болно гэдгийг онцлоод 2015-2016 оны хичээлийн жилд багш нарын ёс зүй, харилцааны соёл, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшнийг ахиулах, суралцагчдын төлөвшил, ёс зүй, биеэ авч явах соёлыг дээшлүүлэх зорилгоор “БОЛОВСОН БАГШ-ТӨЛӨВШСӨН СУРАЛЦАГЧ” уриан дор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ. 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуульд 250 гаруй оюутан суралцагч элсэн суралцаж байна.

Шинээр элсэн суралцаж байгаа суралцагчдын эцэг эхчийг сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан энэ хичээлийн жилийн сургалтын бодлого, хүүхдийн төлөвшлийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сургуулийн орчин, сургалтын бааз, дадлагын газруудтай танилцуулав.

Нийт хамт олон болон багш суралцагчиддаа ажлын амжилтыг хүсье.

 

KOIKA ОУБ-н сайн дурын ажилтнууд Дорноговь аймаг дахь МСҮТ-д зочлов

САЙН ДУРЫН АЖИЛТНУУД МСҮТ-Д ЗОЧЛОВ

KOICA  олон улсын байгууллагын сайн дурынхны хөтөлбөрийн хүрээнд Монголд ажиллах багийн гишүүд МСҮТ-өөр зочиллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд тогоочийн мэргэжлээр 2 сайн дурын ажилтан МСҮТ-д ажиллах юм.

Дорноговь аймгийн "Ажил мэргэжлийн аварга тогооч-2015" VII уралдаан

“ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТОГООЧ-2015”

VII УРАЛДААН

“Аймгийн ажил мэргэжлийн аварга тогооч-2015” уралдаан 2015 оны 09 дүгээр сарын 17-18-ны хооронд болж өнгөрлөө.

“Ажил мэргэжлийн арварга тогооч-2015”  VII уралдаан нь   Сайншанд хотын “Цэлмэг тэнгэр” худалдааны төвд12 сумын 38 тогооч ур чадвараараа өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Хөдөлмөрийн яамны харьяа Дорнговь аймаг дахь МСҮТ-ийн Тогоочийн багш Б.Болорцэцэг мах махан бүтээгдэхүүний гэрийн даалгаварын төрөлд  “Хоол бол урлаг” сэдвээр 1-р байр эзэлсэн

Тус сургуулийн оюутан Ш.Болор-Эрдэнэ 3-р байр, Д.Нарантуяа нь энэхүү тэмцээнд амжилттай оролцсон тул батламжаар тус тус шагнагдсан.

“МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН”

“МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН”

“Мэргэжил бүхэн сайхан ”  арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Миний мэргэжил сайхан“ цуврал уулзалт хэлэлцүүлэгт Тогоочийн мэргэжлээр төгссөн үе үеийн төгсөгчид, тогоочийн мэргэжлээр суралцаж буй 1-3 курсын суралцагчид оролцлоо.

Тус сургуулийг 2000-2015 оны хооронд тогоочийн төгссөн П.Солонгонтуяа, С.Нарантуяа, Х.Долгормаа багшийн шавь болох 10 гаруй төгсөгчид хүрэлцэн ирж мэргэжлийнхээ үнэ цэнэ, бахархал, онцлог, мөн тогооч хүн ямар ур чадвартай байх, энэ мэргэжил нь хувь хүнээс юуг шаарддаг, ажлын байран дээр юуг анхаарах, түүнчлэн  суралцаж байсан үеийн дурсамжуудыг ярилцлаа.

Бүтэн 2 цаг үргэлжилсэн уг арга хэмжээ нь багш- төгсөгч-суралцагчийг холбосноороо онцлог болсон бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун байв.Уг хэлэлцүүлгийн дараа төгсөгчид, суралцагчид маань багш нартайгаа дуулж, бүжиглэж бяцхан үдэшлэг зохион байгуулав.

"Ажлын байрны нөхцөл-Нийгмийн баталгаа" хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь МСҮТөв 2015.10.27-ны өдөр Багш нарын дунд “Ажлын байрны  нөхцөл-нийгмийн баталгаа” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр ажлын байранд тулгамдаж байгаа асуудлууд, түүний шалтгаан, засч сайжруулах арга замын талаар бүх багш нараас саналыг авч багцлан хэлэлцүүллээ. Ингэснээр тус хэлэлцүүлгээс  дараах уриалгыг гаргаж багш бүр мөрдөж ажиллахаар тогтов.

УРИАЛГА:

1.Шударга зарчмаар харилцах

2. Харилцааны зөв хандлагыг төлөвшүүлэх

3. Хэлэх үгийг эзэнд нь хэлж байх

4. Эерэг харилцааг эрхэмлэх

5. Зорилгоо ухамсарлаж үүргээ биелүүлэх

Хуудас 21-с 19

VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter

Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2014 он