vtem skitter

МСҮТ-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

vtem skitter

2018 ОНЫ 05 САРЫН 11-НИЙ ӨДӨР ТУС СУРГУУЛИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

vtem skitter

"SAFETY FIRST - НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ " САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

vtem skitter

Сайншанд сумын ЕБС-ын 1,2,3,5-р сургуулийн төгсөх 9-р ангийн 12 бүлгийн 351 хүүхдэд 2018-2019 элсэлтийн сурталчилгааг танилцууллаа

...
vtem skitter

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус сургууль нь Дорноговь аймагт барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10-р сарын 30-ны өдрийн 100 тоот тогтоолоор Улаанбаатар хотын  Барилгын Техник Мэргэжлийн I  сургуулийн салбар болон байгуулагдсан бөгөөд  салбар сургуулийн анхны эрхлэгчээр Ж.Самданшарав, Багшаар З.Нацаг, Цогтбадрах нар ажиллаж байсан түүхтэй юм. Төлөвлөгөөт Эдийн Засгийн Улсын Хорооны 1989 оны 9 сарын 20-ны тогтоол, Ардын Боловсролын Яамны сайдын 1989 оны 07 сарын 15-ны 189 тоот тушаалаар тус салбар сургууль нь Барилга, ХАА-н биеэ даасан ТМС болон зохион байгуулагдаж захирлаар П.Батцэрэн томилогдсон бөгөөд улмаар тус сургууль нь 1992 онд БСШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв / /болсон ба 2012 оноос хойш Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 800 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн ба 1992 оноос МСҮТ болсоноор 14 төрлийн мэргэжлээр 2900 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хоол үйлдвэрлэл нарийн боов, Оёмол бүтээгдэхүүний ёдолчин, Барилгын өрөг угсрагч, Гар урлал, Авто засвар ашиглалт, Барилгын цахилгаанчин, Барилгын засал чимэглэлч, Хүнд машины операторчин, зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуулийн захирлаар 1997-2012 онд Л.Дэлгэрбат, 2012-2016 онд  Б.Угтахбаяр нар ажиллаж байсан ба  2015 оноос Б.Адилбиш ажиллаж байна.

Мэдээлэл
Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. » Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Үйл ажиллагааны тайлан

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ДОРНОГОВЬ АЙМГИЙН МСҮТ-Н

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Д/Д

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

БИЕЛЭЛТ

1

2

НЭГ. ТӨСӨВ САНХҮҮ, ҮНДСЭН ХӨРӨНГӨ БОЛОН ХӨРӨНГӨ АШИГЛАЛТ

1

Сургуулийн нийт хөрөнгө

· Сургуулийн төсөв санхүүгийн баримтыг шалгах

· Нярвын баримтыг шалгах

· Үндсэн хөрөнгийн ашиглалтын явц, үндсэн хөрөнгө бэлэн мөнгөөр худалдаж авсан, хөрөнгө биетээр оршин байгаа эсэх

2017.01.17-21-ны хооронд байгууллагын 2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийсэн. Дараах чиглэлээр шалгалтыг хийж ажилласан. Үүнд:

1.Байгууллагын 2016-ны санхүүгийн баримт

2.Байгууллагын 2016-оны няравын баримтанд тус тус шалгалтыг хийж ажилласан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар биелэлтийг хангуулахыг шаардаж ажилласан.

Шалгалтаар илэрсэн зөрчил:

Төрийн үйлчилгээний алан хаагчдад урамшуулал, ур чадварын нэмэгдэл болон багш нарт багц цагийн журамаар олгох танхимын болон тахимын бус цагийн нэмэгдэл зэрэг нэмэгдэл хөлс олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам”, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 хамтарсан тушаалаар батлагдсан нийтлэг журам болон бусад тогтоол, шийдвэр нийцүүлэн олгох гэх мэт хуулийн заалт, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргасан хууль эрх зүйн актыг зөрчсөн байна.

Дээрх зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар нягтлан бодогчид шаардлага тавьж дахин дээрх алдаа зөрчил гаргахгүй байх тал дээр зөвлөн туслаж ажиллаа.

Цаашид төрийн үйлчилгээний албан хаагчдад урамшуулал, ур чадварын нэмэгдэл болон багш нарт багц цагийн журмаар олгох танхимын болон танхмын бус цагийн нэмэгдэл хөлс олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, Хүн амын бодлого,Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам”, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104-р тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам” болон бусад хууль дүрэм журам, тогтоол шийдвэрт нийцүүлэн олгох тал дээр зөвлөгөө өгч ажиллаа.

· Акталж усгасан хөрөнгийн гүйцэтгэлийг эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хянаж дүгнэлт гаргах

Хагас жилийн хангамжийн тооллого 2016 оны 5сарын 20 ны өдрөөс 2016 оны 6 сарын 14 хооронд тооллого болж хөндлөнгийн хяналтаар ажилласан. Сургуулийн захирлын 2016.05.19-ны өдрийн А/29 тоот тушаалаар ХАБЭА хариуцсан ажилтан Д. Аажий, Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан А.Мягмарсүрэн, Нийгмийн ажилтан А.Энхмэнд, нярав Насантогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016.05.19-06.30 хооронд ажлын хэсэг нь тооллого хийсэн.

2016оны хагас жилийн тооллогоор 902 нэр төрлийн 175,988,514.63 төгрөгийн эргэлтийн хөрөнгө тоолсон. Үүнээс 9051468.54 төгрөгрийн 103 нэр төрлийн 2016 ширхэг эргэлтийн хөрөнгийг актлуулахаар санал оруулж акталж устгах хөрөнгийн жагсаалтыг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн.

Нийт 727213,9 төгрөгний эд зүйлсийг хураан авсан. Тооллогын явцад гарсан зөрчил дутагдалд амаар заавар зөвлөмж өгч ажилласан.

2016 оны 12 дугаар сарын 10-25-ны хооронд захирлын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/.....тоот тушаалаар батлагдсан ЗААМенежерээр ахлуулсан эд хөрөнгө тооллогын ажлын хэсэг нь сургуулийн үндсэн болон хангамжийг тоолж дуусгалаа.

· Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах

2016 оны 12 сарын 14-ны өдөр сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаан дараах хяналт хийж ажиллаа. Үүнд: Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хагас жилийн тайлан, хөрөнгий тооллогын жагсаалтгүй, холбогдох байгууллага албан тушаалтанд актлах хөрөнгийн жагсаалтыг гаргаагүй, захирлын тушаалын хуулбар байхгүй гэх мэт зөрчлүүд гарсан. Дээрх зөрчлийг өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд амаар тайлбарлаж холбогдох шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн ТӨГазарт явуулахыг үүрэг болгож ажилласан.

Архив бичиг хэргийн хяналт шалгалт

· Байгууллагын архивын норм стандартыг хангаж байгаа тал дээр

· Албан хаагчдын хувийн хэргийн бүрдэл

2016 оны 1 дүгээр сарын 12-16 хооронд сургуулийн архив бичиг хэргийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдэлтэнд шалгалт хийлээ. Шалгалтаар гарсан зөрчил үүнд:

1. Зарим алба хаагчдын хувь хүний намтар болон 3-н үеийн түүхийн намтарыг үнэн зөвөөр бичүүлээгүй хувийн хэрэгт хавсаргаагүй байна

2. Бүтээлийн жагсаалтыг албан хаагчдын хувийн хэрэгт хавсаргасан боловч 2016 оны байдлаар шинэчлээгүй, баяжилт хийж бичилт хийгээгүй

3. Зарим шинээр ажилд орсон албан хаагчдын ажил байдлын тодорхойлолтыг хувийн хэрэгт хавсаргаагүй

Албан хаагчийн танилцуулга: /Ажлын байр \албан тушаал\-ын тодорхойлолт бүхий албан тушаал бүрд албан тушаалын картыг Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2004 оны 06.15-ны өдрийн №18 тогтоолын 3 дугаар хавсралтад заасан маягт \маягт 3\- ын дагуу нэмж бичнэ.

4. Сургуулийн багш нарын ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчийн хувийн хэргийн бүрдэлд бүртгээгүй, хавсаргаагүй /Албан тушаал\ажлын байр\- ын тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, уг албан тушаалд тавих ерөнхий ба тусгай шаардлага зэргийг тусгасан байна/

5. Зарим албан хаагчдийн НДД-н хуулбар хувийг албан хаагчийн хувин хэрэгт хавсаргаагүй

6. Эрүүл мэндийн дэвтрийн хуулбарыг албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргаагүй

7. Тухайн албан хаагчийн ажилд орох өргөдөл байхгүй

8. Зарим албан хаагчийн иргэний үнэмлэхний хуулбар байхгүй

9. Хөдөлмөрийн гэрээг нийт албан хаагчдын 90 хувь байхгүй.

Дээрх зөрчлүүд гарч байна. Дээрх зөрчил гарсантай холбогдуулан Бичиг хэргийн ажилтан С.Ариунсайханд дээрх зөрчлөө арилгах талаар 7 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

2

Санхүүгийн үйл ажиллагаанд өгсөн аудитын үнэлгээ

· Сургуулийн 2015 оны төсвийн төлөвлөлт, зарцуулалтад өгсөн аудитын дүгнэлтэнд дүн шинжилгээ хийж хэрэгжлилтийг хангуулан ажиллах.

Монгол улсын Хөдөлмөрийн яамны 2016.06.15-ны өдөрийн албан бичгийн хүрээнд хөдөлмөрийн яамнаас дотоод хяналтын баг томилогдон ажилласан.

Хөдөлмөрийн сайдын 2016оны 03 дугаар сарын 04-ны А/59 тоот тушаалаар батлагдсан жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Сайдын баталсан дотоод аудит, хяналт шалгалт хийх удирдамж, хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2015 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, тушаал шийдвэрийн улсын байцаагч нар хүрэлцэн ирж ажилласан.

Шалгалтаар ажлаас халагдсаны тэтгэмж, түлээ нүүрсний хөнгөлөлт, багш ажилчдын жилийн үр дүнгийн урамшуулал гэсэн нөхцөл байдлыг зөрчсөн дүгнэлт гарсан. Сургуулийн ХШҮДА хариуцсан ажилтан Х.Чойжилсүрэн нь 2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийсэн.

Дараах зөрчлүүд гарсан. Үүнд:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар биелэлтийг хангуулахыг шаардаж ажилласан.

Төрийн үйлчилгээний алан хаагчдад урамшуулал, ур чадварын нэмэгдэл болон багш нарт багц цагийн журамаар олгох танхимын болон тахимын бус цагийн нэмэгдэл зэрэг нэмэгдэл хөлс олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам”, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан нийтлэг журам болон бусад тогтоол, шийдвэр нийцүүлэн олгох гэсэн журам болон заалтуудыг зөрчсөн харагдаж байна.

ХОЁР: СТАТИСТИК МЭДЭЭ СУДАЛГАА

1

Элсэлт, төгсөгчид, одоо суралцаж байгаа суралцагсадын талаар статистик мэдээ тайлан

· Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо Мэргэжлийн боловсролын тухай хуулийн, элсэлтийг үлгэрчилсэн журмыг баримтлан бодитой үнэн, зөв төлөвлөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэх.

· Хяналтын тооллого явуулах

· Тухайн онд элсэн орсон суралцагчдын насны үзүүлэлт, нийгмийн байдалд

Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаарх эрэлттэй ажил мэргэжлийн судалгаанаас үзэхэд цахилгаанчин, сантехникч, барилгын өргөн мэргэжилтэн, инженер, тээрэм бутлуурын оператор, замчин, багш, эх барих эмч, сувилагч, банкны теллер, гагнуурчин, ХММ-ын операторчин, засварчин зэрэг мэргэжлүүд эхний байрыг эзэлж байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын аймгийн салбар зөвлөлийн 2016 оны 1-р хурлаас гарсан шийдвэрийн дагуу МСҮТөвд 2016-2017 оны хичээлийн жилд 8 мэргэжлээр 215 суралцагч элсүүлэх саналыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн.

ХШҮДА хариуцсан ажилтан, ХЗЗСС хариуцсан ажилтан, НТОНХ ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус сургуулийн 2016 онд элсэн орсон элсэгчдийн хяналтын тооллогыг 2016.11.17-19-ний хооронд явуулсан.

2016-2017 оны хичээлийн жилд МСҮТөвийн 2,5 жилийн ангид барилгын засал чимэглэл, гагнуур, автомашины засварчин, тогооч мэргэжлээр 459 суралцагч, насанд хүрэгчдийн 1 жилийн ангид оёмол бүтээгдэхүүний оёдолчин, хүнд машин механизмын оператор мэргэжлээр 30 суралцагч суралцаж байна. Үүнээс 160 нь шинэ элсэгч, 169 нь төгсөх ангийн оюутнууд байна. 2016 онд 6 мэргэжлээр 160 хүүхэд элсэн орсоноос 33 хагас өнчин, 5 бүтэн өнчин хүүхэд хамрагдсан байна.

2

Оюутан сурагчдаас судалгааг холбогдох албан тушаалтантай хамтран зохион байгуулаж үйл явцад нь хяналт тавьж үр дүнг тооцох

· Сургуульд суралцах хүсэл сонирхолын талаар оюутан сурагчдаас судалгааг холбогдох албан тушаалтантай хамтран зохион байгуулах.

ХШҮДА хариуцсан ажилтан, Нийгмийн ажилтан, Судалгааны ажилтан, НТОНХ ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээ 3 удаагийн давтамжтайгаар сургалт зохион байгуулан судалгаа авч ажилласан.

Үүнд: “МСҮТөв суралцахын давуу тал” гэсэн сэдэвтэй сургалтыг 2016.09.30-ны өдөр зохион байгуулж тус сургуулийн 286 суралцагдаас

Сэтгэл ханамж, хүсэл сонирхолын талаар судалгаа авч сургалт зохион байгуулсан.

Үр дүн: Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар МСҮТөвд суралцаж буй хүүхэд залуучууд

  1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн , тухайн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар бүхий мэргэжилтэй болох
  2. Төгсөөд ажлын байраар бүрэн хангагдах
  3. Мэргэжлийн боловсрол, ерөнхий эрдмийн хичээлийг зэрэг судлах
  4. Мэргэжлийн зэрэгтэй төгсөх гэх мэт МСҮТөвд суралцах давуу талуудыг оюутан суралцагдад таниулан ойлгуулж өгсөн

2016 оны 12 дугаар сарын 19-21-ны өдрийн хооронд ХШҮДА хариуцсан ажилтан, Нийгмийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн багш ажилчид, оюутан сурагчдаас сэтгэл ханамжийн судалгааг авсан.

· Оюутан сурагчдын төлөвшлийн талаар судалгааг судалгааны ажилтантай хамтран зохион байгууллах болон АУБ хамт.

Оюутан сурагчдын төлөвшлийн талаар сургалтыг 2016.03.16-ны өдөр тус сургуулийн нийгмийн багш, нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтэн нар “Өсвөр насны хүүхэд залуусын төлөвшил” нэртэй сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд 1-3 курсын 149 оюутан сурагчд хамрагдсан.

· Хичээл таслалтын талаар судалгааг сургалтын алба, тэнхмийн эрхлэгч, судалгаа хариуцсан ажилтантай хамтран зохион байгуулж үр дүнг тооцох

ХШҮДА хариуцсан ажилтан, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016.12.10-15-ны хооронд суралцагчдын хичээл таслалтын талаар шалгалт хийсэн. Үүнд:

Хуваарийн дагуу гарч байгаа жижүүр багшийн бүртгэлийг өмнөх сарын ирцтэй тулган үзэж сурагчдын хичээл таслалтын байдал дээр анализ хийлээ. 2016 оны хичээлийн жилийн эхнээс 2016 оны 12-р сар хүртлэх сурагчдын ирций бүртгэлийг журналын бүртгэлтэй тулган үзсэн. Нийгмийн ажилтан, ХШҮДА хариуцсан ажилтан, ХЗЗСС хариуцсан ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016.11-12 сард хичээл таслаж буй сурагчдтай уулзан хичээл таслалтын байдлаар шалтгаан нөхцлийг шалган тодруулсан.

Шалтгалтын үр дүнд: Нийт оюутан сурагчдын 20-25 хувь нь шалтгаангүйгээр хичээл таслах, 10-15 хувь нь багшийн зааж буй хичээл сонирхолгүй, 5 хувь нь хувийн шалтгаанаар хичээл тасалдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Цаашид оюутан суралцагчдийн хичээлд суух сонирхол, хүсэл сонирхолыг идэвхижүүлэх, хичээл зааж буй багшийг хичээлийг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр заах талаар хөлөбөр боловсруулан ажиллах шаардлагатайг нийт багш ажилчдын хурлаар танилцуулж анги удирдсан багш болон мэргэжлийн багш нарт үүрэг болгож ажиллаж байна.

ГУРАВ: БАГШИЙН УР ЧАДВАР, ЗААХ АРГА, АЖЛЫН АЧААЛАЛ, НОРМ НОРМАТИВ, СУРАЛЦАГЧДЫН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ

1

Багшийн ур чадварын зэрэг, заах арга зүйн талаар арга барил, ажлын норм норматив, анги дүүргэлтийн ирц

· МБСБ-ын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын хэрэгжилтэд

· Ажлын дадлага туршлага

· Ажлын норм норматив

· Анги дүүргэлт, суралцагчдын ирц

ХШҮДА хариуцсан ажилтан, НТОНХ-аа хариуцсан ажилтан нар нь 2016.09.10-10.10-ыг хүртэл Багшийн уч чадвар, заах арга барилыг үнэлж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан.

Багш нарын хичээлийн норм, нормативын хувьд

Ерөнхий эрдмийн тэнхим

· Монгол хэл А.Батнавч 1-р курст, 108 цаг 2-р курст 90 цаг

· Монгол хэл З. Золзаяа 1-р курст 108 цаг, 2-р курст 90 цаг

· Математик Б.Доржпүрэв 1-р курст 90 цаг, 2-курст 126 цаг

· Маьематик Ц.Рина 1-р курст 90, 2-р курст 126 цаг

· Нийгэм судлал Ц.Ариунцэцэг 1-р курт 36, 2-р курс 72 цаг

· Гадад хэл Д.Мөнхцэцэг 1-р курст 54, 2-р курст 54 цаг

· Физик Э.Цэндбаяр 1-р курст 36, 2-р курс 54 цаг

· Хими Д.Аваажигмэд 2-р курст 54 цаг

· Мэдээлэл зүй Т.Адьяасүрэн 1-р курст 54 цаг

· Биологи Б.Үүрцайх 1-р курст 54, 2-р курст 36 цаг

· Биеийн тамир Л.Батбаатар 1-р курст 72 цаг, 2-р курст 36 цагийг тус тус орох орохоор хичээлийн жилийн эхнээс сургалтын албанаас төлөвлсөн байдалтай байна.

2

Сурлагын чанар, стандарт хангалт

· Сургуулийн менежерүүдээс болон сургуулийн захиргааны хөндлөнгийн шалгалтууд графкийн дагуу хийгдэж байгаа байдалд

· Сурлагын амжилтын ахиц өөрчлөлтийг хичээл бүрээр гаргаж байгаа байдалд

· Сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтөлсөн эсэх

· Хичээлийн хуваарь, хичээлийн хугацааг мөрдөж байгаа байдалд

· Багшийн консфект, төлөвлөгөө

· Хөдөлмөрийн яамнаас гарсан тушаал шийдвэр болон Захирлын тушаалын биелэлтэнд тухай бүр хяналт тавьж ажиллаж байна. Гаргасан тушаалын төслийг бүртгэх картыг шинээр боловсруулан тухай бүрт нь хөтлөн явуулж байна.

· Мөн Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, эмх цэгц, бичиг хэргийн стандарт хангалт хадгалалт, архивын бүрдүүлэлт зэрэгт хяналт тавьж ажилласан.

Шалгалтын үр дүнд:

Багш ажилчид, албан хаагчдын хувийн хэргийн бүрдэлтийг шийдвэрлэх

хөдөдмөрийн гэрээний хугацаа дууссан зарим багш ажилчдын гэрээг сунгах зэрэг зөрчлийг тухай бүр зөвлөн туслаж ажилласан.

· Шинээр ажилд орсон алба хаагчдын хувийн хэргийн бүрдлийг тухай бүрт шинэчлээгүй

·

· Удирдах ажилтнуудын хариуцлагатай жижүүрийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэж, дадлага хичээлийг эргэх, хичээлийн оролт гаралт, суралцагчдын ирцийн бүртгэлд хяналт тавьсан.

· Монгол улсын статистикийн хуулийн дагуу мэдээ судалгааг цаг тухайд нь гарган хүргүүлсэн. Аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй уялдаа холбоотой ажиллаж, МСҮТ-ийн сурагчдын хяналтын тоо сар бүр хүргүүлэн ажиллаж байна. Мөн сүүлийн 5 жил МСҮТ-ийг төгссөн сурагчдийн ажил байдлыг тандах судалгааг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

· Цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан, Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, хариуцсан ажилтан, Дотуур байрны ахлах тогоочийн зэрэг ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг хийж гүйцэтгэсэн.

3

· 2015-2016 оны хичээлийн жилд 1-р курсэд элссэн суралцагчдын түвшин тогтоох шалгал шалгалтын дунд анализ хийж ахиц өөрчлөлтөд дүгнэлт хийж сургалтийн албанд мэдээлэх.

2015-2016 онд 1-р курсд элсэн орсон суралцагчдаас 2016 оны 4 сарын11,12 нд Математик МХУЗ-ын хичээлүүдээр түвшин тогтоох шалгалтыг авч өмнөх шалгалтын дүнтэй анализ хийн дүгнэлтийг сургалтын албанд мэдээлэн ажилласан. 2016 оны 9 сарын 21нд багш нарын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шалгах удирдамж батлуулан хуваарийн дагуу үзэж шалган сургалтын албанд нэгтгэн мэдээлсэн.

Шалгалтын үр дүнд:

1. Сурагчдын хувийн бүртгэлийг дутуу бүртгэсэн

2. 2016 оны 9-р сарын ирцийг бүртгээгүй

3. 2016 оны хичээлийн жилийн 9, 10-р сарын ирцийн нэгтгэлийг бүрэн хөтлөөгүй

4. Журналын заасан хичээлийн агуулгыг дутуу хөтөлсөн

5. Тэнхмийн эрхлэгчээр консфектыг гарын үсэг зуруулж батлуулсан боловч тэмдэг дарагдаагүй гэх мэт нийтлэг зөрчлүүд гарсан. Дээрх зөрчлийн талаар багш тус бүрт амаар зөвлөгөө өгч ажилласан.

Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн төгсөлтийн шалгалтын хуваарийн дагуу 2016.05.26-наас 05.30-ны өдрүүдэд Бүрэн дунд боловсрол олгох төгсөлтийн шалгалтанд хяналт тавьж ажилласан.

4

Суралцагчийн хүмүүжил төлөвшилд тавих хяналт

· Нийгмийн ажилтны судалгаан дээр тавих хяналт

· Анги удирдсан багшийн үйл ажиллагаанд

· Суралцагсдын дадлагын үйл ажиллагаа болон дадлагын орчинд хяналт тавих

2016 оны 12 дугаар сард сургуулийн нийгмийн ажилтны судлагаан дээр дараах байдлаар хяналт хийсэн. Үүнд: сургуулийн сурагчдын гэмт хэрэгт холбогдсон тоо баримт, сургууль дээр хулгай дээрэм болж буй байдал, сурагчдын эцэг эх асран хамгаалагч, анги удирдсан багш нартай ажил үүргийн байдлаар хэр зэрэг холбоотой байдал дээр хяналт хийж ажилласан. 2015 оны үйл ажиллагааг 2016 онтой харьцуулан үзэхэд 2016 онд хүүхдүүд гэмт хэрэгт, гэмт халдлагад өртөх нь 15-20 хувь буурсан.

2016 оны 11-р сарын 10-ны өдөр сурагчдын дадлагын орчинд ХАБЭА хариуцсан ажилтан, ХШҮДА хариуцсан ажилтан, тэнхмийн эрхлэгч, нарын бүрэлдэхүүнтэйгээр сурагчдын үйлдвэрлэлийн дадлага хийж буй аж ахуй нэгж байгууллагын дадлагын газруудад хяаналт шалгалтыг хийсэн.

Шалгалтын үр дүнд:

ü Ганган зээр ХХК-ны дадлагын газар нь сурагчийг өдрийн тэмдэглэл хөтлүүлдэггүй, аюулгүй ажиллагааны урьдчилсан заавар тухай бүр өгдөггүй

ДӨРӨВ: СУРАЛЦАГСДЫН ХӨДӨМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

1

Багш суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдал

Сургалт зохион байгуулж байгаа анги, танхим, кабинет, лаборатори, биеийн тамирын зааланд тавигдах шаардлага, осол аюулгүй байдал, орчны стандартад хяналт тавих

ü 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ХШҮДА хариуцсан ажилтан, сургуулийн эмч, ХАБЭА хариуцсан ажилтан, нийгмийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн анги, дадлагын байр, сургалтын орчин, дотуур байрны амьдрах орчинд эрүүл мэнд, ХАБЭА-н, сурагчдын ёс зүйн чиглэлээр хяналт шалгалтыг хийсэн.

Энэхүү шалгалтаар хийгдэх ажлын хувьд

· Сургалтын анги танхим, лаборатори, дадлагын байр, дотуур байрны сургалтын орчин, амьдрах орчин нь норм стандартад нийцэж байгаа, ХАБЭА-н тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсэх

· Эрүүл мэндийн хүрээнд: Сургуулийн нийт сурагчдын дунд эрүүл мэндийн

урьчилан сэргийлэх үзлэг хийх гэсэн 3 чиглэлийн хүрээнд.

Шалгалтын үр дүнд:

1. Сургуулийн 9 ангийн 38 гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл шатсан

2. 4 ангийн гэрэлтүүлэх хэрэгслийн 12 гэрэл шатсан

3. 4 ангийн цонхны бариул хугарсан

4. Анги бүр сурагчийн булан, хуулийн булан ашигладдагүй

5. Оёдолын дадлагын байрны гэрэлтүүлэг норм стандарт хангаддаггүй

6. Дотуур байрны хоолны газар нь тухайн өдөр хоолонд орж буй хүүхдийн тоог дотуур байрны багшаар батлуулж үйлчилдэггүй

7. 2016 оны 11 дүгээр сарын 22-23 өдрийн дотуур байрны хүүхдийн ирцийн бүртгэл хийгдээгүй

8. Тасаг бүрийн хаалганы цоожны нүх сэтэрсэн

9. ХММО-н лабораторын 2 семиляторын лецензийн хугацаа дууссан гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн.

Дээрх зөрчлийн талаар мэдээллийг холбогдох албан тушаалтанд мэдээлж зөрчил арилгах ажлын 5 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

ü 2016.10.12, 12.12-ны өдрүүдэд тус тус сэтгэл ханамжийн судалгааг авсан.

Үүнд дараах бүрэлдэхүүнтэй ажилласан: ХШҮ-ДА хариуцсан ажилтан, нийгмийн ажилтан, ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын дунд 8 асуул бүхий сэтгэл ханамжийн судалгаа

Судалгааны үр дүнд: Дотуур байранд хулгай их гардаг, курсын ялгаа гаргаж бие биеээ дарамталдаг гэсэн нэгдсэн ойлголтонд хүрсэн. Энэ талаар 2017 онд холбогдох байгууллага албан тушаалтантай хамтран тодорхой арга хэмжээ авч ажиллах болно.

2016.12.05-ны өдөр сургуулийн анги танхим, дадлагын байрны суралцах орчин, дотуур байрны амьдрах орчинд ХАБЭА, эрүүл мэндийн чиглэлээр хяналт шалгалтыг ХАБЭА хариуцсан ажилтан Д.Аажий, сургуулийн эмч Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Шалгалтын явцад дараах зөрчлүүд гарсан. Үүнд:

1. Дотуур байрны 1-р давхарын шал, цонх, гадна шилэн төмөр вакум хаалганы цэвэрлэгээ ерөнхийдөө 50 хувьтай байсан.

2. Шинэ дадлагын байрны 00-н өрөө, хуучин дадлагын байрны коридорын цэвэрлэгээ хийгдээгүй шаардлага хангаагүй байсан.

3. Сургуулийн 2-р давхарын 00-н өрөөний цэвэрлэгээ 50 хувийн үзүүлэлттэй байсан.

Сургуулийн үйлчилгээний ажилтан болох П.Сувданчимэг, Ганцэцэг, Сарангэрэл, Энхзаяа нарт гаргасан алдаа зөрчлийг тус бүрт нь танилцуулан цаашид дээрх алдаа зөрчлийг гаргаж болохгүй анхааруулан ажилласан.

2

Сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, орчинд хяналт хийх

· Сургуулийн дотуур байрны өрөө таслагаа, гадна орчинд, холбогдох албан тушаалтантай хамтарч хянал хийж дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох

· Сургуулийн дотуур байранд ХАБЭА хариуцсан ажилтан, Сургуулийн эмч, ОНХА-тай хамтарч дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн ёс зүй, төлөвшлийн тал дээр хяналт тавьж үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг тооцох

3

Сургуулийн жижүүр үйлчлэгч нарын ажилд хяналт тавьж ажиллах

· Сургууль, дотуур байрны үйлчлэгч, жижүүрийн ажлыг дүгнэх хуудас боловсруулж сар бүр нийт багш ажилчдаар дүгнүүлж үр дүнг дүгнэж байх

· Сургуулийн хяналтын камерын системийг холбогдох хариуцсан ажилтантай хамтран хяналт тавих

2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр сургуулийн дотуур байрны үйлчлэгч, жижүүрийн ажлыг холбогдох чиглэлийн хүрээнд шалгасан.

Сургуулийн дотуур байрны жижүүр, үйлчлэг нар ноцтой зөрчилгүй ажиллдаг нь шалгалтаар илэрсэн.

Сургуулийн бүтэц орон тоо дахин шинээр батлагдан гарсны үндсэн дээр тус сургууль нь ЗАА албаны менежерийн албан дээр шинээр ажилтан авсантай холбогдуулан хяналтын камерын системийг ЗАА хариуцсан менеэщжерт бүрэн хүлээлгэж өгсөн болно. 2016 оны жилийн эцсийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй болно.

VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter

Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2014 он