vtem skitter

МСҮТ-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

vtem skitter

2018 ОНЫ 05 САРЫН 11-НИЙ ӨДӨР ТУС СУРГУУЛИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

vtem skitter

"SAFETY FIRST - НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ " САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

vtem skitter

Сайншанд сумын ЕБС-ын 1,2,3,5-р сургуулийн төгсөх 9-р ангийн 12 бүлгийн 351 хүүхдэд 2018-2019 элсэлтийн сурталчилгааг танилцууллаа

...
vtem skitter

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус сургууль нь Дорноговь аймагт барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10-р сарын 30-ны өдрийн 100 тоот тогтоолоор Улаанбаатар хотын  Барилгын Техник Мэргэжлийн I  сургуулийн салбар болон байгуулагдсан бөгөөд  салбар сургуулийн анхны эрхлэгчээр Ж.Самданшарав, Багшаар З.Нацаг, Цогтбадрах нар ажиллаж байсан түүхтэй юм. Төлөвлөгөөт Эдийн Засгийн Улсын Хорооны 1989 оны 9 сарын 20-ны тогтоол, Ардын Боловсролын Яамны сайдын 1989 оны 07 сарын 15-ны 189 тоот тушаалаар тус салбар сургууль нь Барилга, ХАА-н биеэ даасан ТМС болон зохион байгуулагдаж захирлаар П.Батцэрэн томилогдсон бөгөөд улмаар тус сургууль нь 1992 онд БСШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв / /болсон ба 2012 оноос хойш Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 800 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн ба 1992 оноос МСҮТ болсоноор 14 төрлийн мэргэжлээр 2900 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хоол үйлдвэрлэл нарийн боов, Оёмол бүтээгдэхүүний ёдолчин, Барилгын өрөг угсрагч, Гар урлал, Авто засвар ашиглалт, Барилгын цахилгаанчин, Барилгын засал чимэглэлч, Хүнд машины операторчин, зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуулийн захирлаар 1997-2012 онд Л.Дэлгэрбат, 2012-2016 онд  Б.Угтахбаяр нар ажиллаж байсан ба  2015 оноос Б.Адилбиш ажиллаж байна.

Мэдээлэл
Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. » Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

 

Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймгийн МСҮТ-ийн

 

дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах

журам

Нэг: Ерөнхий Зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь: Дорноговь аймгийн мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн боловсролын үйлчилгээний чанар болон үйл ажиллагааны бүх чиглэлд өөрийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Тус сургуулийн дотоод хяналтын нэгж, ажилтан нь сургуулийн захирлын 201....оны .... дугаар сарын.....өдрийн захирлын тушаалаар батлагдсан энэхүү “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг /цаашид журам гэх/ дагаж мөрдөнө.

Хоёр: Дотоод хяналт шалгалтын зарчим хамрах хүрээ

2.1. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.

2.2. Дотоод хяналт шалгалт нь сургалтын үйл ажиллагаа, хичээлийн явц, сахилга дэг журам, сургуулийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, зарцуулалт, дүрэм, журам багш сурагчдын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, байгууллагын дотоод үйл ажиллагааг шалгаж, зөрчил дутагдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

2.3. Дотоод хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтнаар батлуулсан удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хамаруулна.

Гурав: Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах

3.1. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг захиргааны асуудал хариуцсан нэгж, ажилтан /Цаашид “Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан” гэх/ нь холбогдох албан тушаалтантай хамтарч гүйцэтгэнэ

3.2. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь тухайн байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байна.

3.3. Дотоод хяналт шалтгалын нэгж, ажилтан нь дараах бүрэн эрх үүрэгтэй байна.

3.3.1. Багш, ажилчдын үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө, гэрээний биелэлтийн хэрэгжилтэнд хяналт тавих

3.3.2. зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах

3.3.3. хяналт шалгалт явуулахдаа тус сургуулийн сургалтын алба, санхүүгийн ажилтан, олон нийттэй харилцах алба, тэнхмийн эрхлэгч, нийгмийн ажилтан, нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатэй мэдээ судалгаа гаргуулах, хобогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулах

3.3.4. илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах

3.3.5. шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодоруулан зөрчөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх

3.3.6. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах

3.3.7. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

3.3.8. холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах

3.3.9. дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах

3.3.10. байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах

3.3.11. хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх

3.3.12. дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий зохих байгууллагад мэдэгдэх

3.4. Хяналт шалгалтын ажлын үр дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэг удаа захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ.

3.5. Сургуулийн удирдлагыг сургуулийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, зөрчлийн талаарх мэдээллээр хангаж ажиллана.

Дөрөв: Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа

4.1. Дотоод хяналт шалгалтын дараах чиглэлээр зохион байгуулна

4.1.1. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, Хөдөлмөрийн яамны харьяа мэргэжлийн боловсролын сургалтын газрын хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн стандарт, төрийн эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативын хэрэгжилт сургуулийн хэмжээнд хэрхэн биелэгдэж байгаад хяналт-шижилгээ хийж, санал дүгнэлт гаргах

4.2 Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт

4.2.1. сургуулийн захирлаас гаргаж байгаа тушаал, шийдвэрт.

4.2.2 . санхvvгийн хяналтыг хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн зохих зөвлөмж, удирдамжийн дагуу дараах чиглэлээр явуулна.

4.2.3. эцэг, эх, сурагчдаас хуульд заагаагүй хандив, хураамж авах, хандивын тоо хэмжээг тогтоосон албадлагын болон тэгшитгэн хураасан шинжтэй хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй төлбөр хураамж авсан байдалд хяналт тавих

4.2.4. төсвийн төлөвлөлт, зарцуулалт, орлогын бүрдүүлэлт, өр авлагын тооцоо, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, үйл ажиллагааны орлого, хандив, тусламж сургууль дээр хэрэгжүүлж буй төсөл, хичээл практиткийн зардлын зарцуулалтанд, байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг тайлагнаж, нээлттэй ил тод байлгадаг байдалд хяналт тавих.

4.2.5. санхүү нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, жил бүрийн II, IX сард захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн  хамт олонд мэдээлж байна

4.2.6. өмч хариуцсан байнгын зөвлөл, Хяналт-Шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан нь эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт бүртгэлээр тавих хяналтыг сайжруулан, хагас, бүтэн жилээр эд хариуцагч тус бүрээр тооллого явуулан, кассын гүйлгээний орлого, зарлага, бэлэн мөнгөний үлдэгдлийг сар бүр шалгаж зохих тооцоог хийж байна

4.2.7. санхүү аж ахуйн албаны ажилтнууд хичээлийн болон оюутны байрын эд хогшил, хөрөнгө, шугам сүлжээ, материал хэрэгслийн ашиглалт, хамгаалалтыг өдөр тутам шалгаж, зөрчил дутагдлыг шуурхай барагдуулж  ажиллана.

4.2.8. төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

4.2.9. төсвийн зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаад байдалд хяналт тавих

4.3 Багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй аюлгүй байдал, сургалтын орчны стандартад хийх хяналт шалгалт

4.3.1. сургалт зохион байгуулж байгаа анги, танхим, кабинет, лаборатори, коридор, сургуулийн гадна орчин, биеийн тамирын зааланд тавигдах шаардлага, осол аюулгүй байдал, орчны стандартад хяналт тавих

4.3.2. сургуулийн анги танхим, заал, талбай, цайны газар, номын сан, дотуур байр, дадлагын газар зэрэг сургалтын орчны ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих

4.4. Сурлагын чанар, стандарт хангалтад хяналт тавих

4.4.1. сургалтын менежерүүдээс болон суруулийн захиргааны хөндлөнгийн шалгалтууд графикийн дагуу хийгдэж байгаа байдал сурлагын амжилтын ахиц өөрчлөлтийг хичээл бүрээр гарган ажиллаж байгаа байдалд хяналт тавих

4.4.2. сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтөлсөн байдал, хичээлийн хуваарь, хичээлийн үргэлжлэх хугацааг мөрдөж байгаа байдалд хяналт тавих

4.4.3 сургууль нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан эсэх, багш нь хобогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам сургуулийн зөвлөлийн шийдвэрийг дагаж мөрдөх тэдгээрийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулиа хүндлэн дээдэлж сахин биелүүлдэг болгох, өөрөө ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлж байгаа байдалд хяналт тавих

4.4.4 багшийн ур чадвар, заах арга зүй, ажлын норм норматив, анги дүүргэлт, ажлын ачаалал, цагийн тооцоонд хяналт тавих

4.5. Суралцагчийн хүмүүжил төлөвшилд тавих хяналт

4.1.1. сургууль нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн дотоод журамтай байх бөгөөд дотоод журмын хэрэгжилт, суралцагчийн эрмэлзэл, үлгэрчилсэн дүрмийн мөрдөлтөнд хяналт тавих

4.5.1. нийгмийн ажилтны судалгаан дээр үндэслэн суралцагчийн хүмүүжил төлөвшилд хяналт тавих

4.5.2. анги удирдсан багшийн үйл ажиллагаанд хяналт тавих

4.5.2. эцэг эх олон нийтийн оролцоонд тавих хяналт

4.5.3. хичээлээс гадуур сургалтын ажил нь суралцагчийг танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авьяас сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа байдалд хяналт тавих

Тав: Хариуцлага

5.1. Дотоод хяналт шалгалтын нэгж алба хаагч нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасан арга хэмжээг авна.

5.2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хуулийн байгууллагад, хүний амь нас хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц байвал орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж, шийдвэрлүүлнэ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИИН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧ, СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, АНГИ УДИРДСАН БАГШ, ЭЦЭГ ЭХТЭЙ

/АСРАН ХАМГААЛАГЧ/БАЙГУУЛАХ СУРАЛЦАХ, СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ

ДӨРВӨН ТАЛТ ГЭРЭЭ Дорноговь аймаг                                              №...                           2015 оны ,...сарын....-ны өдөр

 

Нэг: Нийтлэг үндэслэл:

1.1.  Энэхүү гэрээний зорилго нь "Мэргэжпийн Боловсрол сургалтын тухай" хууль сургуулийн дотоод журам, мэргэжлийн " сургуулийн суралцагчдын дагаж  мөрдөх үлгэрчилсэн  дүрэм  болон  бусад хууль тогтоомж,  дүрэм  журмыг, хэрэгжүүлэх,   бүтээлч, санаачлага, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх суралцагчийн хичээл таслалтгүй, завсардалгүй, зөв төлөвшилтэй болгоход оршино.

 

1.2.  Уг гэрээ нь Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт-Үйлдвэрлэлийн Төвд оюутан суралцах, суралцуулах тухай хамтын ажиллагааг зохицуулах бөгөөд сургалтын явцад дөрвөн талт этгээдийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлахад чиглэгдэнэ.

 

Нэг талаас Дорноговь аймгийн Мэргэжлийн Сургалт-Үйлдвэрлэлийн Төв /цаашид "сургууль" гэх/ - ийг төлөөлж сургуулийн ерөнхий захирал    Б.Адилбиш, нөгөө талаас суралцагчийг /цаашид "суралцагч" гэх/ төлөөлж ........................ Аймгийн............................сумын......................харъяат .................  овогтой .............................. нь хяналтын тоонд багтсаныг үндэс болгон тус МСҮТ-д мэргэжлийн боловсрол эзэмших, суралцах-суралцуулах үйл ажиллагааг баталгаажуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулна. Энэхүү гэрээг хийхэд суралцагчийн хамтаар түүний эцэг, эх, асран хамгаалагч заавал байлцана.

 

Хоёр. Сургуулийн эрх үүрэг, хариуцлага

2.1.  Суралцагч мэргэжлийн боловсролын агуулгыг эзэмших чадваргүй болох нь сургалтын явцад тогтоогдсон, хангалтгүй суралцсан, гэмт хэрэг үйлдсэн, эсвэл эрх зүйн зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн, сургуулийн дотоод дэг журам, "Суралцагчийн ёс зүйн дүрэм'-ийг 2 болон түүнээс дээш удаа зөрчиж сахилгын арга хэмжээ авахуулсан тохиолдолд энэхүү гэрээг сургуулийн захиргааны санаачлагаар шууд цуцлах эрхтэй.

 

2.2.  Суралцагч бүр сар тутам оюутны тэтгэлэг авах .

 

2.3.  Амжилттай төгссөн оюутан суралцагчдыг тухайн чиглэлээр нь ажлын байранд зуучлах.

 

2.4.  Хичээлийн анги, танхим, дадлагын газар, номын сан, компьютер-мэдээллийн үйлчилгээ, спорт-урлагийн заал, ном, сурах бичиг зэрэг таатай нөхцөлөөр хангана.

 

2.5.  Сургуулийн дүрэм, дотоод журам, "Суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийг танилцуулан сургалтын болон хичээлээс гадуур соёл хүмүүжлийн олон ажлуудыг зохион байгуулна.

 

2.6.  Хичээлийн хөтөлбөр, сургалтын талаарх мэдээллээр хангана.

 

2.7.  Сурагчдын авьяас чадварыг нээж хөгжүүлэх тэдний сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтыг үнэлж дүгнэх урамшуулах

 

2.8.  Хүндэтгэн үзэх шалгаантай үед 5 хүртэл хоногийн чөлөөг анги удирдсан багшийн санал болгосноор хариуцсан тэнхмийн эрхлэгч олгож байх.

 

2.9.  Дотуур байранд орсон суралцагчдын өглөө, өдөр, оройны цай, хоолыг хариуцна.

Гурав. Суралцагчийн эрх үүрэг, хариуцлага

Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан эрх эдлэхээс гадна дараах эрхтэй.

 

3.1.  Сургалтын анги танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

 

3.2.  Элсэгч нь хичээл эхэлснээс 1 долоо хоногийн дотор тухайн анги дүүргэлтээс хамаарч мэргэжлийн ангиа солих эрхтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд анги солих боломжгүй. /энэ заалт нь нийт суралцаж буй суралцагчдад хамаарна/

 

3.3.  Суралцагч 1 улиралд 3 буюу түүнээс дээш хичээлд "F* буюу хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалт өгч дүнгээ ахиулах эрхтэй бөгөөд хэрэв дахин хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн суралцагч цаашид суралцах боломжгүй болно. /жилийн чөлөө олгох, сургуулиас хасах/

 

3.4.  Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагаладангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх

 

3.5.  Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай техникийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах;

 

Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45.2 - т зааснаас гадна дараах үүрэгтэй.

 

3.6.  Суралцагч нь сургууль дээр болон үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуй нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлэх үүрэггэй.

 

3.7.  Тус сургуульд элсэгч нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх шаардлагатай ба сургуулиас зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх ёстой. Тус сургуулийн элсэгч ба суралцагчид нь энэ үүргийг заавал биелүүлнэ.

 

3.8.  Суралцагч нь Монгол Улсын хууль, тогтоомж хийгээд сургуулийн дүрэм, сургуулийн дотоод журам, "Суралцагчийн ёс зүйн дүрэм" болон бусад эрх зүйн асуудлыг чанд мөрдөн биелүүлнэ.

 

3.9.  Суралцагч нь тус МСҮТ-д суралцах хугацаандаа жил бүр төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдаж, энэхүү дааталын үйлчилгээний хөлсийг Засгийн газрын тогтоосон ханшаар сургуульд нэгдсэн журмаар суутгана.

 

3.10.           Суралцагчийг гэнэтийн ослын даатгалд жилд 1 удаа заавал хамруулна

 

3.11.           Суралцагч нь сургууль дээрх болон үйлдвэрлэлийн дадлагыг заасан цаг, хугацаанд хийж дуусгах ёстой бөгөөд нийт цагийн алдагдал нь 15%-д хүрсэн тохиолдолд дадлагыг дахин хийж дуусгах естой.

 

3.12.           Суралцагч нь цэвэр нямбай, даруу төлөв, ёс зүйн дүрэмд заасны дагуу хувцаслах үүрэгтэй ба этгээд, гаж буруу, хүмүүжилгүй дүр төрхтэй /элдэв янзын шивээс хийлгэх, үс гэзгээ ургуулах, элдэв өнгөөр будуулах, чих цоолох гэх мэт/ хүний ёсноос гажууд байхыг хориглоно

 

3.13.           Суралцагч нь сургуулийн удирдлага, багш, ажилтан, бусад суралцагч оюутнуудтайгаа ямагт хүндэтгэлтэй харьцана.

 

3.14.           Өөрийн сонгосон секц дугуйланд идэвхтэй оролцоно.

 

3.15.           Суралцагч нь сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр анги, танхим, дадлагын газарт ямар нэгэн эд зүйлс, багаж, материалыг авч орох, авч гарахыг хориглоно.

 

3.15. Тухайн хичээл ордог багш бүр суралцагчдын ирцийг өдөр бүр бүртгэж, сарын эцэст нэгтэж санхүүд үнэн зөв гаргаж байх.

3.17. Суралцагч нь хичээлийн бус цагаар гадуур дэмий сэлгүүцэхгүй байх ба согтууруулах ундаа, тамхи зэрэг хорт зуршлаас эрс татгалзан хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна

 

3.18. Шалтгаангүйгээр хичээл таслах, хичээл дээр унтах, хоцрох явдал гаргах ёсгүй. 5 удаагийн хичээл хоцролт нь 1 цаг тасалсантай тэнцэнэ. Нийт 15 цагийн хичээл таслалттай тохиолдолд 2 удаагийн сануулах арга хэмжээний дараа сургуулиас хасна,

 

Дөрөв. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүрэг, хариуцлага

Эцэг эх, асран хамгаалагч нь тус сургуулийн үйл ажиллагаа болон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцах, түүнд хяналт тавих эрхтэй.

 

4.1.  Суралцагчдын хүмүүжил, хичээл сурлага, зан байдлын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл авах эрхтэй.

 

4,2. Өөрсдийн санал хүсэлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. /суралцагчдад хамааралтай/

 

4.2.  Суралцагчыг хичээл хийх, судлах орчин бүрдүүлэх үүрэггэй.

 

4.4.  Сургуулийн захиргаанаас товлосон эцэг, эхийн хуралд сууж, суралцагчдын хичээл, сурлага, хүмүүжлийн байдалд байнга анхаарал, халамж тавих үүрэггэй.

 

4.5.  Багш, сургуулийн захиргаатай холбоотой байж, хүүхдийнхээ хичээлийн бус цагаар өөрийн хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндийг сахин хамгаалж, гэмт хэрэг зөрчилд өртүүлэхгүй байх арга хэмжээг авч анхаарал тавих үүрэгтэй.

 

4.6.  Сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын цагийн хуваарьтай улирал бүр нэг бүрчлэн танилцаж өөрийн хүүхдийн хичээлд суусан байдалд 7 хоног бүр хяналт тавина

 

Тав. Ангийн багшийн эрх үүрэг, хариуцлага

Багш нь Боловсралын тухай хуулийн 44 дугаар зуйлийн 44.1, 44,2 дэх хэсэгт заасан эрх эдэлж  үүргийг хүлээнэ

 

5.1.  Даасан ангийн сурагчдын эрх ашиг, эрүүл мэнд болон хуулиар олгогдсон бусад эрхийг хамгаална.

 

5.2.  Суралцагчдыг сургуулийн дотоод журам болон суралцагчдын дүрмийг биелүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллана.

5.3.  Эцэг эх, асран хамгаалагч, хичээл заадаг багш нартай ямагт холбоотой ажиллаж суралцагчдтай холбогдсон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байна.

 

5.4.  Анги удирдсан багш нь сурагчдын дэлгэрэнгүй болон сэтгэлзүйн бусад судалгаануудыг эцэг эх, асран хамгаалагч нартай хамтран гаргаж түүнийхээ мөрөөр ажил зохион байгуулан ажиллана.

 

5.5.  Багшийн ёс зүйг эрхэмлэж сурагч оюутнуудтай зөв боловсон харьцаж тэдний дотны туслагч, зөвлөгч болж ажиллана.

 

5.6.  Ангийн сурагчдын дунд тэдний хүсэл сонирхолд нийцсэн олон талт ажлуудыг зохион байгуулж, анги хамт олон, эцэг эх амран хамгаалагч нарт хийсэн ажлын талаар тайланг тавьж хэлэлцүүлдэг байх.

 

5.7.  Сурагцагчдын эрүүл мэндэд анхаарч ажиллах ба тусламж үйлчилгээг холбогдох байгууллагуудад тавьж зуучлах үүргийг гүйцэтгэнэ.

 

ЗУРГАА: БАГШИЙН ЭРХ ҮҮРЭГ

6.1. Багш дараахь эрхтэй:

6.1.1.   Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;

6.1.2.   Сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын  хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;

6.1.3    Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;

6.1.4.   Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;

6.1.5.   Суралцагчийг сонгон суралцуулах, чадамжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;

6.1.6.   Судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах

6.1.7.  Суралцагчийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй   суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

6.2 Багш дараахь үүрэгтэй:

6.2.1.    Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;

6.2.2.    Боловсролын, Мэргэжлийн боловсролын стандартыг хэрэгжүүлэх;

6.2.3.    Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;

6.2.4.    Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;

6.2.5.   Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;

6.2.6.    Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

6.2.7.    Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.

6.2.8.    Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь  задруулахыг хориглоно.

6.2.9.      Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.

 

Зургаа. Бусад

Суралцагч нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулийн захиргаатай энэхүү гэрээг заавал байгуулна. Гэрээ хийх хугацааг сургалтын албанаас товлоно.

 

6.1.  Гэрээ сунгаагүй суралцагчийг /2, 3 курс/ хичээлд суухыг хатуу хориглоно. Гэрээ сунгагдаагүй үед хичээлд дур мэдэн сууж, сургуулийн дотоод журам "Суралцагчийн ёс зүйн дүрэм" болоод хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл ахуй дүрмийг зөрчиж биедээ хөнгөн, хүнд болоод хүндэвтэр гэмтэл авсан үед хариуцлагыг гэрээ байгуулагч тал буюу сургууль хулээхгүй.

 

6.2.  "Суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийг мэддэг, гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч зөрчсөн тохиолдолд "Суралцагчийн ёс зүйн дүрэм"-д заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

Энэхүү гэрээний заалтыг зөрчсөн багш, эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч  нарт холбогдох хууль тоггоомж дүрэм, журмын дагуу захиргааны болон иргэний хариуцлага хүлээнэ.

 

Харилцагч талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн уг гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзнэ

 

Гэрээнд заасан бүхий л эрх, үүрэг хариуцпагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан

 

Сургуулийн захирал/                         /                                 / Б.Адилбиш /

/баталгаат гарын үсэг/

 

Анги удирдсан багш:                        /                                  / УТАС: /                            /

 

Эцэг, эх, асран хамгаалагч:                 /                                 / УТАС: /                            /

 

Суралцагч: Овог нэр  ........................................................................................

 

Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн захиргаа

 

VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter

Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2014 он