Сургуулийн захирал хатагтай Б.Адилбиш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 - р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгосонтой холбогдуулан ХАБЭА сарын аяныг “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” нэртэйгээр жил бүрийн 4 сард уламжлал болгон 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Үйлдвэрлэл болон дадлагын байрны орчинд тоног төхөөрөмж дээр дадлага сургуулилт хийх явцад аюул эрсдэл байнга сүүдэр мэт дагаж байдгийг санаж, бид бүхэн алхам тутамдаа аюулгүй ажиллагааг чухалчлан мөрдөн ажиллаж, заавар зааварчилгаа өгч тогтмол хяналт тавьж ажилладаг юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол зөвхөн нэг сар яриад болих асуудал биш өдөр бүр цаг минут тутамд яригдаж байх чухал асуудал юм. Энэ нэг сарын хугацаа бол бидний ажлыг сайжруулах эрчимжүүлэх сар гэж ойлгож болно.
2017 онд манай сургууль дээр үйлдвэрлэлийн осол,хүнд бэртэл гэмтэл гараагүй бөгөөд бид ослыг гарсны дараа нь биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж, болзошгүй аюул эрсдэлийг урьдчилан илрүүлж зохих арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллаж байна.
Бурхан таныг сэлбэггүй бүтээсэн тул бие эрхтэнээ хайрлан хамгаалж яваарай хэмээн нийт багш ажилчид, оюутан суралцагсдад хандан хэлэв.
Нээлтийн үеэр суралцагчдын "Эрсдлийн үнэлгээний баг" - ийн ахлагч ХГД - 1А ангийн суралцагч:Ө.Нарангарав,
гишүүд: БЗЧ - 1А ангийн суралцагч:О.Доржсүрэн, ХГД - 1А ангийн суралцагч:С.Мөнхзул,ХГД - 1А ангийн суралцагч - Г.Дарьсүрэн, Гар урлал 1 А ангийн суралцагч: О.Сүндэрмаа нар "Зөв өргөлт , Компьютер дээр ажиллах үеийн зааварчилгаа" зөвлөгөө өгөв.Мөн Тогооч - 2А ангийн суралцагч: Саранцацрал ахлагчтай өсвөрийн эмч клубын суралцагчид "Сэхээн амилуулах " тухай зөвлөгөө өгөв. Нээлтийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон нийт багш ажилчид болон суралцагчиддаа баярлалаа.
ЭРҮҮЛ АЮУЛГҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА.