vtem skitter

МСҮТ-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

vtem skitter

2018 ОНЫ 05 САРЫН 11-НИЙ ӨДӨР ТУС СУРГУУЛИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

vtem skitter

"SAFETY FIRST - НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ " САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

vtem skitter

Сайншанд сумын ЕБС-ын 1,2,3,5-р сургуулийн төгсөх 9-р ангийн 12 бүлгийн 351 хүүхдэд 2018-2019 элсэлтийн сурталчилгааг танилцууллаа

...
vtem skitter

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус сургууль нь Дорноговь аймагт барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10-р сарын 30-ны өдрийн 100 тоот тогтоолоор Улаанбаатар хотын  Барилгын Техник Мэргэжлийн I  сургуулийн салбар болон байгуулагдсан бөгөөд  салбар сургуулийн анхны эрхлэгчээр Ж.Самданшарав, Багшаар З.Нацаг, Цогтбадрах нар ажиллаж байсан түүхтэй юм. Төлөвлөгөөт Эдийн Засгийн Улсын Хорооны 1989 оны 9 сарын 20-ны тогтоол, Ардын Боловсролын Яамны сайдын 1989 оны 07 сарын 15-ны 189 тоот тушаалаар тус салбар сургууль нь Барилга, ХАА-н биеэ даасан ТМС болон зохион байгуулагдаж захирлаар П.Батцэрэн томилогдсон бөгөөд улмаар тус сургууль нь 1992 онд БСШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв / /болсон ба 2012 оноос хойш Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 800 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн ба 1992 оноос МСҮТ болсоноор 14 төрлийн мэргэжлээр 2900 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хоол үйлдвэрлэл нарийн боов, Оёмол бүтээгдэхүүний ёдолчин, Барилгын өрөг угсрагч, Гар урлал, Авто засвар ашиглалт, Барилгын цахилгаанчин, Барилгын засал чимэглэлч, Хүнд машины операторчин, зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуулийн захирлаар 1997-2012 онд Л.Дэлгэрбат, 2012-2016 онд  Б.Угтахбаяр нар ажиллаж байсан ба  2015 оноос Б.Адилбиш ажиллаж байна.

Мэдээлэл
Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. » Монголын багш нарын баярыг угтсан сарын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Нийгмийн түншлэлийн алба

Нийгмийн түншлэлийн алба

Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албаны

хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл

1. Нийгмийн түншлэлийн чиглэлээр аж ахуйн нэгж, байгуулагуудтай хамтран ажилласан талаар:

  1. 2013 оны 03 сарын 11-ний өдөр Ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөгийг сургууль дээр зохион байгуулав. Уг арга хэмжээнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн болон барилга, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 23 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгууллагын үйл ажиллагаа, цаашид бий болгох ажлын байрны мэдээллийг өгч, төгсөх ангийн суралцагчдыг нөөцөд бүртгэв.
  2. 2013 оны 03 сарын 19-ний өдөр Эрдэнэс таван толгой ХХК, Монполимет ХХК-иудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.Энэ гэрээний дагуу Эрдэнэс таван толгой ХХК-нд 11, Монполимет ХХК-нд 9 суралцагчийг дадлагажуулав.
  3. 2013 оны 04 сарын 19-нд *Шандын хүч* хувийн хөдөлмөр зуучийн байгууллагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж , сургалтын орчинтой танилцуулав.
  4. 2013 оны 04 сарын 27-ний өдөр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.
  5. 2013 оны 05 сарын 17-ний өдөр Аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажил олгогчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, мэргэжлийн сургалтын байгууллагын өнөөгийн төлөв, цаашдын чиг хандлагын талаар илтгэлийг хэлэлцүүлж, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцуулав.
  6. 2013 оны 04 сарын 09-15 өдрүүдэд МСҮТ-ийн үйл ажиллагааг сумдад сурталчлах өдөрлөгийг Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумдад зохион байгуулж, уг арга хэмжээнд дээрх суманд үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдыг хамруулав.
  7. Аймгийн Залуучуудын холбоотой хамтран 2013 оны 11 сарын 04-ний өдөр Оюуны чадвар* төвийн тэргүүн, лектор Г.Мөнгөнийг урьж суралцагчдад *Ирээдүйн эзэд* лекц,багш нарт зориулан *Боловсон багш-төлөвшсөн сурагч* лекцийг зохион байгуулж бүх багш, суралцагчдыг хамруулав.
  8. 2013 оны 11 сарын 11-ний өдөр Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран төгсөх ангийн суралцагчдад *Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага* сэдэвт зөвлөгөө мэдээлэл өгөх 4 цагийн сургалтыг зохион байгуулж төгсөх 8 ангийн 140 гаруй суралцагчдыг хамруулав.
  9. Түншлэгчтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн боловсруулав.Гэрээний шинэчлэлээр түншлэгч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэв.

10.  Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч эздийн *Хан баян* холбоо, төмөр замын МСҮТ зэрэг байгууллагуудтай хамтран *Хөдөлмөрийн салбарын харъяа болон түншлэгч байгуулагуудын хамтын ажиллагаа* сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2013 оны 11 сарын 12-ны өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээний үеэр Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах,өмнөх оны төгсөгчдийг ажлын байранд зуучлах,  зөвлөмж, уриалга гаргах, дээрх түншлэгч байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зорилгоор спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.

Мэдээлэл , сурталчилгааны хүрээнд:

11.  Дорнын соён зүг төрийн бус байгууллагтай хамтын ажиллагааны хүрээнд Зэл үг яруу найргийн дугуйлан хичээллүүлж байна.Мөн 03 сарын 8-ныг угтаж эхийн тухай шүлгийн уралдаан зохион байгуулав.

12.  Түүчээ шувуу сонинд 1 хэвлэлийн нүүр бэлтгэн хэвлүүлэв.

13.  DSB телевизтэй гэрээ байгуулан ажиллаж МСҮТ-ийн өнөөгийн төлөв, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар баримтат нэвтрүүлэг бэлтгэн 8 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлсэн.

14.  Түүнчлэн элсэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын талаар Харандааны адал явдал зохиомжит теле зураглал бэлтгэн нэвтрүүлсэн.

15.  2014 оны 5 дугаар сарын 17-25 хооронд Сайншанд, Замын-Үүд гэх мэт 9 суманд МСҮТ-ийг сурталчилсан өдөрлөг зохион байгуулж, уг арга хэмжээнд сумдын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх сурагчдыг хамруулав.

16.  2014 оны 10 дугаар сараас эхлэн DSB телевизтэй хамтран сар бүр өөрийн сургуулийн бэлтгэж буй мэргэжлүүдийг сурталчлах зорилгоор Мэргэжил бүхэн сайхан нэвтрүүлэг бэлтгэж эхний дугаарт Б.Болорцэцэг багштай тогоочийн 1 дүгээр анги оролцов.

2. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн  нэгдсэн системийн талаар:

2013оны 10 сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 сарын 8-ний хооронд LMIS - Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн  нэгдсэн системд  тус сургуулийн мэдээлэл болон 65 багш, 546 суралцагчийн дэлгэрэнгүй мэдээллийг шивж байршуулав.

 

VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter
VTEM skitter

Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2014 он